Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Луус сум Луус сум

Наран багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол

Огноо: 2025-06-20 Дугаар:08 Нээгдсэн:14

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэрээр хийгдэх

хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний

 жагсаалт эрэмбэлж, батлах тухай

 

 

          Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.1, 32.8.8, Төсвийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, Сангийн сайдын 86 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан орон нутгийн сангийн үйл ажиллагааны журмын    5.12, 5.13 дахь заалтуудыг тус тус үндэслэн Наран багийн иргэдийн Нийтийн Хурлын 2 дахь удаагийн хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1.     Орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр,төсөл арга

хэмжээний саналыг нэгтгэн, эрэмбэлж, жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар, малын тоо толгойн албан татварын санхүүжилтээр  хийгдэх ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус  баталсугай.

2.    Орон нутгийн хөгжлийн санийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт,

хөтөлбөр, төсөл арга хэмжээ, малын тоо толгойн албан татвараар хийгдэх ажлын саналын эрэмбэлсэн жагсаалтыг сумын Засаг дарга (Б.Өлзийхишиг)-т хүргүүлэхийг багийн иргэдийн Нийтийн хурлын  хуралдааны дарга (С.Уранбайгаль)-д даалгасугай

3.    Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг багийн Иргэдийн

Нийтийн Хурлын зөвлөлд даалгасугай

 

 

 

 

 

ХУРАЛДААНЫ

ДАРГА                С.УРАНБАЙГАЛЬ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

санал өгсөн: 0