Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Луус сум Луус сум

Mэндчилгээ

2017-12-30

       Монголын Нутгийн Удирдлагын холбоо түүний гишүүн сумдын ИТХ-ын Төлөөлөгчид, ажлын албаны хамт олонд өөрийн сумын нийт иргэд, Хурлын Төлөөлөгчдийн нэрийн өмнөөс шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж ажлын амжилт, эрүүл, энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
       Дундговь аймгийн Луус сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, төлөөлөгчид, БИНХ-ын тэргүүлэгчид, ажлын албаны хамт олон бид бүрэн эрхийн хугацаа, болон 2015 ондоо нутгийн удирдлагын чадавхийг дээшлүүлэх, иргэдийн идэвхи санаачлагыг өрнүүлэх, тэдэнд дагаж мөрдүүлэх, хэрэгжүүлэх, бодлогын чанартай шийдвэр гарган түүнийгээ хэрэгжүүлэхийг зорин ажиллаж ирлээ.
       Манай нутагт зуншлага сайхан байсан  малчдын хөдөлмөр зүтгэлийн үр дүнд мал 5 төрөл дээрээ өсч 1000-т малчин 5-аар нэмэгдэж тус сумын уугуул иргэдээс зураач Д.Цэгмэд МУ-ын соёлын гавъяат зүтгэлтэн, Л.Бямбаноров, С.Шинэбаатар нар Улсын алдарт уяач цол хүртлээ. Тус сумын аймгийн алдарт уяач Ч.Алтансүх төрийн наадамд соёолон морь айрагдууллаа. ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Алдармаа нь УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Азийн хөгжлийн сангаас хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн удирдлагыг чадавхижуулах нь"  тэтгэлэгт төслөө бичиж "Сумын ТГ-ын төрийн үйлчилгээний чанар хүртээмжид ИТХ-аас тавих
хяналт" төслийг ЗДТГ-тайгаа хамтран хэрэгжүүллээ. Улсын хэмжээний бүх хурлуудын дунд зарласан khural.mn  цахим хуудасны цахим дэд хуудас хөгжүүлэх уралдаанд шалгарч ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Алдармаа 1 сая төгрөгөөр шагнууллаа.
Нийт Хурлын төлөөлөгчид, ажлын албаны  хамт олонд 2016 ондоо юу санасан хүсэл бүхэн тань сэтгэчлэн бүтэж төрийн төлөөлөгчөөр дахин сонгогдохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
                                               ДАРГА     Ш.ОЙНБОР

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

санал өгсөн: 0