Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Луус сум Луус сум

Талархал

2016-02-05

                                                    Талархал
      Зуны дунд сарын шинийн 4-ний билэгт сайн өдөр Адаацаг сумын иргэд Дундговь нутгийн минь хийморь уул Их Адаацаг хайрханаа аймгийн тахилгат уул болгосны анхны тайлга наадмаа өргөн дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүлэхэд хүрэлцэн очиж оролцлоо. Бидэнд урилга ирүүлсэн Адаацаг сумын удирдлагуудад талархал илэрхийлье. Манай сумаас уяачид, бөхчүүд, шагайчид тахилгын  наадамд тоосоо өргөлөө.
        Миний хувьд Адаацаг нутаг, Адаацагийн ард түмэн илүү ойр дотно байдаг юм. Үзэсгэлэнт сайхан байгаль, хүнлэг сэтгэлтэй ард түмнийх нь дунд ид залуу насандаа 6 жил ажиллаж амьдарсан нь надад, манай гэр бүлд мартахын аргагүй сайхан дурсамж дүүрэн он жилүүд байсан. 
        Тэр үеэс хойш цаг хугацаа 24 жилээр улиран одож миний танил олон сайхан хүмүүс бурхны оронд одсон ч тэдний үр хүүхэд, ойр дотны олон хүмүүс намайг миний гэр бүл, хүүхдүүдийг минь хүндэтгэж дурсан ихэд хүндэтгэлтэй хандаж байсан нь надад үнэхээр сайхан байлаа.
          Олон ч сайхан настан буурлуудын амрыг эрж золгох сайхан боломж тохиож ёстой л мартахын аргагүй сайхан дурсамжтай сэтгэл хангалуун буцаж ирлээ.
           Ариун дагшин уулаараа овоглосон Адаацагийн ард түмэн болон, уул нутаг оронтой сэтгэлийн холбоотой бүх хүмүүст аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

                                  Луус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга      Ш.Ойнбор

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

санал өгсөн: 0