Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Луус сум Луус сум

ИТХ-ын даргын мэндчилгээ

2015-01-30

        Луус сумын нийт иргэд, аймаг, нийслэл дэх нутгийн зөвлөл, түүний  Тэргүүлэгчид, энэ нутагт төрж өссөн, ажиллаж амьдарч байсан бидэнтэй сэтгэлийн холбоотой бүх хүмүүст ирж буй 2015 оны шинэ жилийн мэндийг хүргэж аз жаргал, эрүүл энх, ажлын амжилт энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
       Сум энэ жил түүхт 90 жилийн ойгоо та нөхдийн чин сэтгэлийн дэмжлэгээр өргөн дэлгэр сайхан тэмдэглэсэн билээ. Байгаль цаг агаарын тааламжтэй байдал, иргэдийн маань хөдөлмөр зүтгэлийн үрээр малаа 5 төрөл дээр нь өсгөж 116,3 мянган толгой мал тоолууллаа. Сумын 1000-т малчдын тоог Суврага багийн малчин Д.Ганболд, Наран багийн малчин О.Амгалан нар нэмлээ. Буянт багийн малчин Л.Батсайхан МУ-ын " сайн малчин" цол тэмдэг, Наран багийн малчин Д.Доржпүрэв "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн" одон, МУ-ын манлай уяач Д.Эрдэнэчулуун "Алтан гадас" одон, Суварга багийн малчин Д.Ганхуяг, өндөр настан Ц.Ширчмаа нар "Хөдөлмөрийн хүндэт" медалиар шагнагдаж энгэрээ мялаалаа. 
      ИТХ-ын дарга Ш.Ойнбор, Засаг дарга Ш.Оюун, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Алдармаа ТГ-ын мэргэжилтэн Ж.Ундрахбаяр, П.Тогосмаа, Б.Алтанчимэг, БЗД Х.Баярсайхан нар системийн тэргүүн цол тэмдэгээр, БЗД  Д.Энхбаатар, Б.Баттулга, Захирал Н.Долгоржав, багш Б.Сувдаа, Ш.Отгонжаргал, Цэцэрлэгийн эрхлэгч Л.Цогзолмаа, эмнэлгийн ажилтан Х.Оюунчимэг, Ш.Саранцэцэг, Ц.Болормаа нарын зэрэг олон тэргүүний хүмүүс системийн болон аймаг сумын шагналаар шагнагдлаа.
    Сумын ИТХ-ын хамт олон МУЗН-ийн үйл ажиллагааг дэмжиж  "Хүмүүнлэгийн үйлс"-ийг дэмжигч байгууллага болж батламжаа авсан нь аймагтаа анхдагч боллоо.  ЕБС " Боловролын шинэчлэлийг манлайлагч Улсын Топ-5 сургуулийн нэгээр шалгарлаа.  ОНХС-ийн хөрөнгөөр 390,7 сая төгрөгний бүтээн байгуулалтын ажил хийгдэж сумын өнгө үзэмж сайжирлаа.
Буянт багийн иргэн Г.Цэрэнжав 96 настай бөгөөд 90-с дээш настай Т.Дагдан, Ц.Галсандорж, А.Пагма, Г.Цэвэл, С.Бадам нарын зургаан буурлууддаа сумынхаа нийт иргэдийн өмнөөс 100 насалж, зургаадай таяг тулахын ерөөлийг дэвшүүлье.
        Шинэ оноо сайхан угтаж, санасан хүсэл болгон тань биелж явахын ерөөл дэвшүүлж их найрагч О.Дашбалбар агсаны хэлсэн "Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ" гэдэг сайхан үгээр өндөрлөе.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

санал өгсөн: 0