“АМЬДРАЛЫН ТӨЛӨӨХ ААВУУД” ҮЛГЭРЛЭЕ, ХАМГААЛЬЯ, МАНЛАЙЛЬЯ ЭЕРЭГ ХАНДЛАГА ТҮГЭЭХ, ХАЙРЛАН ХҮНДЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОНБАЙГУУЛАГДЛАА. . . . Амьдралын төлөөх аавдууд" үйл ажиллагааг сумын Засаг дарга Б.Өлзийхишиг удирдан зохион байгуулж, эерэг хандлага, хайрлах ухааны тухай сургалт мэдээлэл хийж харилцан яриа өрнүүлж ажилласан.
Аавууд гэр бүл, үр хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшилд аавын үүрэг оролцоогоо нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллыг сайжруулах, эерэг хүмүүжил, харилцааг төлөвшүүлэх, хүүхдүүдийг монгол наадгайгаар тоглох, зан заншил өв соёлоо дээдлэх зорилго агуулга илтгэсэн үйл ажиллагаа боллоо.
Энэ үеэр:
•Танин мэдэхүйн дасгал, ажил
•Хамтын ажиллагааны тэмцээн
•Олс таталт
•Гар барилдаан
•Шагай шүүрэх
•”Миний аавыг хэн сайн мэдэх вэ?” асуулт хариулт
•Инээмсэглэлийн дасгал, чөлөөт ярилцлага
Аавууд идэвх санаачилгатай оролцож, хүүхдүүддээ үлгэр дуурайлал үзүүлсэн, хамт олонч, хөгжилтэй, үр өгөөжтэй арга хэмжээ болж өндөрлөсөн.
Аавууд нь хүүхдээ хайрлан өсгөн хүмүүжүүлдэг ч анхаарах дотносох хандлага, мэдлэг дутуу байгааг ойлгож, сэтгэгдэл дээрээ дурьдаж талархал илэрхийллээ.
Сайн аав – Сайхан гэр бүл
Сайхан гэр бүл – Сумын хөгжил аавуудын болон зохион байгуулагчдын уриалга






























