Дундговь аймгийн Луус сумын ИТХ
2026-03-16
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 07 дугаар хуралдаан Төлөөлөгчдийн 57,1 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: 1.Орон нутгийн нөхөн сонгуулийн тов тогтоож, сонгуулийн хороог 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж тогтоол гаргалаа. 2. Хоршоо хөгжүүлэх хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх Тэргүүлэх чиглэл, хоршоо хөгжүүлэх сангаар хэрэгжих төсөл хэлэлцэх хугацааг тогтоож, сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах зэрэг шийдвэрүүдийг хэлэлцэн баталж ажилласан. Хуралдааны үеэр иргэдийн Хурлын ажлын албанаас Төлөөлөгчдөд холбогдох журмыг танилцуулж цаашид анхаарах, хэрэгжүүлж ажиллах ажлын чиглэл, Зөвлөл, Хороодын ажлыг улам боловсронгуй болгох тухай мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажилласан.