Дундговь аймгийн Луус сумын ИТХ
2026-02-04
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ГХУСАЗСЗ-өөс сумын төвийн камер ашиглалт үйл ажиллагаатай танилцаж, хяналтын ажлыг зохион байгууллаа. Сумын хэмжээнд одоогийн байдлаар албан байгууллага, аж ахуй нэгжийн 17 цэгийн камерын үйл ажиллагаа ашиглалтын байдалд хяналт хийсэн. Сумын хэмжээнд нийт 103 камертай цэг байгаагаас дотор 66, гадна талбай хянах 37 байрлуулсан байна. Үүнээс ажиллахгүй байгаа дотор камер 16, гадна камер 3 байна. Дүгнэлт: Албан байгууллага, аж ахуй нэгжүүд ажиллаагүй байгаа камеруудыг ашиглалтад оруулах. Хороолол, гудамж талбайг харах камерыг ажиллуулах, сум руу орох хөдөлгөөн хянах шаардлага хангахуйц камер байршуулах шаардлагатай байна. Зарим нэг байгууллага камер байршуулсан боловч бүгд ажиллахгүй байгааг яаралттай засварлаж бүрэн ажиллуулахыг зөвлөж байна.