Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Луус сум Луус сум

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

2026-01-13

Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан иргэдэд Үндсэн хууль сурталчлах "ИРГЭН БА ХУУЛЬ" сэдэвт цэнгүүн зохион байгуулж, Үндсэн хуулийн түүхэн замнал сэдвээр мэдээлэл хийж, Албан бус боловсролын багш Б.Гоёомаа Үндсэн хуулийн сэдвээр гарын авлага тарааж ажилласанд 72 иргэн хамрагдлаа. Үндсэн хуулийн баярын өдрийг угтан иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх Дардас, Бадминтоны спортыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан Дардасын тэмцээний хосын төрөлд 🥇М.Отгонбат, Э.Отгонням, 🥈Б.Баярхүү, Э.Мөнхнасан, 🥉Д.Эрдэнэсүх, С.Отгонсүрэн, дардасын ганцаарчилсан эрэгтэй төрөлд 🥇Б.Ренчиндорж, 🥈Баярхүү,🥉 Д.Эрдэнэсүх, эмэгтэй төрөлд 🥇С.Пагмасүрэн,🥈 Г.Алгирмаа,🥉С.Сугирсүрэн, бадминтоны "Тэргүүн" байранд Б.Доржханд, Д.Цэвэгмэд, "Дэд" байранд Б.Батсайхан, А.Тэмүүлэн нар орж бусдыг манлайллаа. Хууль эрх зүйн болон Kahoot -ын тэмцээнд 21 иргэн мэдлэг оюун, авхаалж самбаагаа дайчлан оролцсоноос Б.Ганчимэг тэргүүлж шагналын эзнээр тодорлоо. Үндэсний өв соёлоо дээдлэн иргэд олонд түгээх сурагчдынхаа оролцоо, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор ЕБС-ын сургуулийн сурагчдын дунд Д.Пүрэвдоржийн "Тусгаар тогтнол" шүлгийг хэн сайн унших уралдаанд Г.Жавхлантөгөлдөр "ТЭРГҮҮН" байр, А.Мөнх-Од "ДЭД" байр, Э.Сарансолонго "ГУТГААР" байр, Монгол Улсын Үндсэн хуулийн тунхаг бичгийг "Үндэсний бичиг"-ээр хөрвүүлэн бичих уралдаанд М.Бат-Ирээдүй "ТЭРГҮҮН" байр, Г.Солонгогуа "ДЭД" байр, О.Мөнхнаран "ГУТГААР" байранд тус тус шалгарч шагналын эздээр тодорлоо.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

санал өгсөн: 0