Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 06 дугаар хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 19-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, Төлөөлөгчид 92,3 хувийн ирцтэй оролцлоо. хуралдаанаар: ✅1.Сумын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний хэрэгжилт ✅2.Хамтарсан багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай ✅3.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоор 2026 онд санхүүжих байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай ✅4.2025 оны газар зохин байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай ✅5.Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө шинэчлэх батлах тухай ✅6.Мал эмнэлгийн үйл ажиллагааны 2025 оны хэрэгжилт, 2026 оны төлөвлөгөө ✅7.Фриендлай ХХК-д түгээмэл тархацтай тусгай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлийн хүсэлт ✅8.Иргэн С.Очирсүхийн хүсэлт хэлэлцэх тухай ✅9.Байгууллагуудын өмч хөрөнгөд хөдөлгөөн хийх тухай ✅10.Орон нутгийн хөгжлийн сангийн 2025 оны хэрэгжилтийн тухай ✅11.Засаг даргын үйл ажиллагааны 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт, тайлан ✅12.Сумын 2026 оны төсөв батлах тухай ✅13.Төлөөллийн байгууллагын Төлөөлөгч батлах тухай ✅14.ИТХ-ын 2025-2028 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө батлах тухай ✅15.ИТХ-ын 2025 оны үйл ажиллагааны тайлан ✅16.ИТХ-ын ХАА, байгаль орчны Хорооны дарга сонгох тухай асуудлуудыг хэлэлцэж холбогдох шийдвэрүүд гарлаа. Луус сумын 2026 оны төсөв 1,946,555,5 мянган төгрөгөөр батлагдаж, үүнээс орон нутгийн төсвийн орлого 466,010,0 мянган төгрөг, аймгийн төсвөөс сумын төсөвт авах санхүүгийн дэмжлэгийг 904,335,7 мянган төгрөгөөр санхүүжих төлөвлөгөөтэй батлагдлаа.





