Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас сумдын ИТХ-ын дарга нарын хүсэлтээр тус уулзалт, сургалтыг өнөөдөр (2025.11.07) улсын тэргүүний Зэрэг суманд зохион байгуулж байна.

Сумдын ИТХ-ын дарга нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, сайн туршлага судлах, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцох зорилготой энэ удаагийн арга хэмжээ Зэрэг сумын бүтээн байгуулалт, төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсанаар эхэллээ. Үүнд:

Ерөнхий боловсролын сургууль

БҮЖИНХЭН цэцэрлэг

Эрүүл мэндийн төв

Онцгой байдлын 70-р анги

Тээлийн илч ОНӨААТҮГ

Алтан тээл цэцэрлэгт хүрээлэн

Хаус хороолол

Зэрэг шим ус ОНӨААТҮГ зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, сайн жишээ, хэрэгжүүлэх туршлагуудын талаар санал солилцлоо.
Арга хэмжээний хөтөлбөрийн дагуу:


Засгийн газар болон аймаг орон нутгаас батлан хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийн талаар аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр,

Зэрэг сумын танилцуулга мэдээллийг тус сумын Засаг дарга Б.Баатарбилэг,

Сумдын ИТХ-ын дарга нар өөрийн сумынхаа сайн туршлагаа танилцууллаа.

Мөн ИТХ-ын онцлог, боломж, хууль эрх зүйн асуудлууд сэдвээр аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Б.Баярсайхан, Ажлын байран дахь харилцааны хил хязгаар сэдвээр аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газрын сэтгэл зүйч Л.Түмэнцэцэг нар сургалт мэдээлэл хийлээ.














