Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Луус сум Луус сум

“МОНГОЛ ДАХЬ УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ, ДҮГНЭЛТ, СУРГАМЖ” СЭДЭВТ СУРГАЛТ МЭДЭЭЛЛИЙГ ӨГЧ АЖИЛЛАЛАА

2025-09-09

Монгол улс жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэн хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх 30 дахь жилийн өдрийг хүндэтгэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Ховд аймгийн ИТХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос төлөвлөгөө гарган олон талт ажлуудыг зохион байгууллаа.
Энэ хүрээнд ЕБ-ын Цаст-Алтай сургууль, Прогресс сургуулийн ахлах ангийн сурагчдад улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хэлмэгдүүлэлт болон аж амьдрал, түүхийг танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр “Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдвээр аймгийн ИТХ-ын БЗХЭЗХ-ийн дарга Б.Даваадорж, ЗБОНХХ-ийн дарга Ц.Азбилэг нар сургалт мэдээлэл хийлээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажил 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс эхэлж, энэ хугацаанд 31652 иргэний нэр, төрийг сэргээж цагаатгажээ.
Ховд аймгийн хэмжээнд 1756 иргэн хэлмэгдсэн бөгөөд үүний 1100 иргэн цаазлуулсан, 446 иргэн хорих ялаар шийтгэгдсэн байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

санал өгсөн: 0