Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдаан боллоо. Уг хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд: 1.Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах тов зарлах тухай 2.Иргэдийн Хурлын Төлөөлөгч чөлөөлөх тухай 3.Дундговь-Арвайхээр чиглэлийн 220кв "Цахилгаан дамжуулах агаарын шугам" төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд дүгнэлт өгөх тухай 4.Баяр наадам зохион байгуулах хороо байгуулж, төсөв батлах тухай 5. Хөрөнгийн тухай асуудлуудын шийдвэрийг холбогдох байгууллагад хүргүүлэхээр боллоо. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА 2025.07.07