Дэлхийн цусны донорын өдрөөр иргэдийн биеийн тамир спортыг хөгжүүлэх зорилгоор волейбол, дартсын тэмцээн зохион байгуулагдлаа. Волейболын тэмцээнд 12 баг тамирчид өрсөлдөж Э.Лхавгасүрэн ахлагчтай баг Тэргүүн байр, Т.Дамдинбазар ахлагчтай баг Дэд байр, Б.Гарьд ахлагчтай баг Гутгаар байруудыг эзэлж, шилдэг довтлогчоор Д.Балжинням, шилдэг холбогчоор М.Насанжаргал, тэгш тоглогчоор Г.Бямбажаргал нар шалгарлаа. Дартсын тэмцээнийг хосын төрлөөр зохион байгуулж 16 баг тамирчид оролцсноос Тэргүүн байранд Б.Эрдэнэсүх, Ариунзаяа, Дэд байранд Т.Алтангадас, Б.Ариунбилэг, гутгаар байранд Б.Лхавгхсүрэн. Ж.Нандин -Эрдэнэ нар шалгарлаа.