Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ӨДӨР” арга хэмжээг (2025.04.14) зохион байгуулж төлөөлөгчид МоЭнКо ХХК, Тефис майнинг ХХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцах, аймагтай байгуулсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийн талаар санал солилцох зорилготойгоор “Хөшөөтийн уурхай”-д ажиллалаа.


2024 онд 800,000 тонн нүүрс хилээр гаргаж, хилийн цаана 200,000 тонн нүүрс агуулахад хадгалагдаж байгаа бол өнөөдрийн байдлаар тус уурхайн үйл ажиллагаа дэлхийн нүүрсний үнэ унасантай холбоотой сул зогсолт (нойл зогсолт) хийгээд байна.






