Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Луус сум Луус сум

ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД, АЖЛЫН АЛБАНЫХАН ДАРХАН ХОТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

2025-04-10

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны хамт олон (2025.04.04) Дархан-Уул аймгийн бодлого шийдвэр, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, туршлага судаллаа.
Энэ үеэр:⬇️
🔹Миний монгол цэцэрлэгт хүрээлэн дэх Хүүхдийн галт тэрэг,
🔹“Ахмадын хөгжлийн төв” ОНӨУТҮГ, 202504101903
🔹Darkhan united Arеna цогцолборын үйл ажиллагаатай танилцаж,
🔹Аймгийн “Эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ-ын санаачилгат ажил болон "Утаагүй Дархан" төслийн “Агаар орчны бохирдлыг бууруулахад бидний оролцоо” сэдэвт арга хэмжээнд оролцлоо.
🔷Мөн Дархан сумын ИТХ, ЗДТГ-ын ажилтай танилцаж, “Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөдөлмөрийн бирж”, “Home center” төсөл, НААҮГ-ын мэдээллийг сонслоо.
✅Дархан сумын засаг дарга бөгөөд Дархан хотын захирагч Т.Тулгаа нь Ховд аймгийн Манхан сумын харьяат хүн юм. Түүний хувьд Монгол улсын хамгийн том гурван хотын нэг болох Дархан хотыг сүүлийн 5 жил удирдан ажиллаж байна.
Цаашид Ховд аймаг болон Дархан хотын бодлого шийдвэр, шинэчлэлт, хийж хэрэгжүүлж байгаа сайн туршлагуудыг харилцан түгээж хамтран ажиллана.
Биднийг халуун дотноор хүлээн авч, сайн туршлагаа хуваалцсан Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа болон Дархан-Уул аймгийн ИТХ-ын Ажлын албаны хамт олонд талархал илэрхийлье.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

санал өгсөн: 0