Дуулах өдөр дуун цэнгүүн зохион байгуулагдах өдрөөр ахмадуудын дунд Софт волейбол, дардасын спортын тэмцээн, Ардын жүжигчин Г. Түмэндэмбэрэлийн дууг хэн сайн дуулах вэ? дууны тэмцээн, мөн Г.Түмэндэмбэрэлийн амьдрал уран бүтээлийн түүхээр мэдээлэл хийж монголын өв соёл түүхийн тухай иргэдэд таниулах ажлууд зохион байгуулагдаж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс "Хуулиа дээдэлье" сэдвийн хүрээнд хууль эрх зүйн мэдээллийг Цагдаагийн хэсгийн Төлөөлөгч Д.Мөнхбаатар хийж иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлж ахмадуудад " Бид үлгэрлнэ- Бид манлайлна" уриалгыг дэвшүүлж ажилласан. Энэ үеэр сумын Хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөлөөс жил бүр зохион байгуулагддаг ХАБ -ын сарын аяны тухай болон иргэн бүр хэрэгжүүлж ажиллах тухай мэдээлэл хийж иргэдэд мэдлэг нэмэгүүллээ. Сумын эрүүл мнндийн төвөөс ахмадууд эрүүл мэнд, шүдний эрүүл ахуйн тухай үзлэг хийж зөвлөгөө өгч ажилласан. Иргэдийн Хурлаас дархлаа дэмжих халуун чацаргана болон бусад бүтээгдэхүүнээр үйлчилсэн.