Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Луус сум Луус сум

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2023-11-24

12 дугаар сард аймгийн ИТХ-ын 14 дүгээр хуралдаан болно. Тус хурлыг угтаж аймгийн ИТХ-ын Зөвлөл өргөтгөсөн байдлаар хуралдлаа.
Хурлаар:
Аймгийн ИХТ-аас баталсан нийгмийн салбарт /эрүүл мэнд, боловсрол/ хэрэгжиж байгаа дэд хөтөлбөрүүдийн биелэлт, хэрэгжилт
Аймгийн ИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “Аймгийн хэмжээнд 2022-2023 оны улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын чанар, үр дүнд хөндлөнгийн хяналт шинжилгээ хийх” ажлын хэсгийн тайланг тус тус сонслоо.
Хэлэлцсэн асуудлуудад аймгийн ИТХ-ын төлөөлөгчид өөрсдийн саналуудаа хэллээ. Үүнд:
Нийгмийн салбарт хэрэгжсэн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг бодитойгоор дүгнэж, боловсронгуй болгох, 2024 онд тус салбарт нэн шаардлагатай хөтөлбөрүүдийг эрэмбэлэн танилцуулах үүрэг өглөө.
Мөн ИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан хяналт шалгалтын ажлын хэсгийн тайлангийн дүгнэлтийг 14 дүгээр хуралдаанаар оруулж, танилцуулахаар санал нэгдлээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

санал өгсөн: 0