Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Луус сум Луус сум

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ТӨРИЙН БОЛОН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

2023-11-08

Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулдаг Байгаль орчны салбарын төрийн болон төсөл хөтөлбөрийн байгууллагуудын 2023 онд хамтран хэрэгжүүлсэн ажил, 2024 онд хийх ажлын санал солилцох ээлжит хэлэлцүүлэг, уулзалт өнөөдөр (2023.11.08) БОАЖГ-ын сургалтын танхимд боллоо.
Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцож, төрөөс байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөр арга хэмжээ, бодлого шийдвэрүүдийн талаар дурдаад, эдгээрийг хэрэгжүүлэхэд төсөл хөтөлбөрийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал дэмжлэг болдог гэдгийг онцоллоо. Мөн энэ удаагийн уулзалт хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж ирүүлэхийг хүслээ.
Энэ үеэр GIZ буюу SPACES төслийн менежер Михаэл Трокенбродтийг манай аймгийн Байгаль орчны салбарт өөрийн сэтгэл, оюунаа зориулан ажилласанд талархал илэрхийлж, Ховд аймгийн Хүндэт тэмдгээр шагнасныг гардуулан өглөө.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

санал өгсөн: 0