Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Луус сум Луус сум

Багш нарын баяр

2023-10-04

Луус сумын ЕБС-ийн Н.Долгоржав захиралтай хамт олон нь 2021-2022, 2022-2023 оны хичээлийн жилийн Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төвөөс 2 дахь жилдээ зохион байгуулсан багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 2 удаа 2 дугаар байранд орж амжилтаа бататгаж улс болон аймгийн дундажаас 4 хувиар илүү, эрэмбийн хувь 91,48, индексийн түвшин II дугаарт үнэлэгдсэн, Хүүхдийн Цэцэрлэгийн М.Үүрийнбаяр эрхлэгчтэй хамт олон  2022-2023 оны үнэлгээгээр 4 дүгээр байранд шалгарсан түүхэн амжилтуудтай багш нарын баяраа угтаж буй та бүхэндээ Дэлхийн багш нарын 29 дэх жил, Монголын багш нарын 57 дахь жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж ажлын өндөр амжилт хүсье.

Бидний ирээдүй болсон үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авъяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмадууд,  эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн, багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэндээ баярлалаа

Сумын  ард иргэд, хүүхэд багачуудыг боловсролтой, үндэсний ёс, заншлаа дээдэлж, эх орноороо бахархдаг,  шинэ үеийн иргэншин төлөвшсөн хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг ардын багш та бүхэн маань үүрч байдаг билээ.

Эрдмийн их оргилд нь амжилт бүтээл нь үргэлж дэлгэрч байхын ерөөл дэвшүүлье.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

санал өгсөн: 0