Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Луус сум Луус сум

ГХУСАЗСЗ-ИЙН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН БАГ ЭРДЭНЭБҮРЭН СУМАНД АЖИЛЛАЛАА

2023-04-13

Аймгийн ИТХ-ын даргын баталсан “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын хамтарсан арга хэмжээ”-ний удирдамжийн дагуу ажлын хэсгийн гишүүд Эрдэнэбүрэн суманд ажиллалаа.
Ажлын хэсэг Эрдэнэбүрэн сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж тухайн орон нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийг танилцуулан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх мэдээ мэдээллийг хүргэн 10 төрлийн 600 гаруй гарын авлага тараах материалыг түгээн ажиллалаа.
Уулзалт арга хэмжээнд Эрдэнэбүрэн сумын 120 гаруй иргэд оролцон, мэдээлэл сонсож, санал хүсэлтээ хэллээ.
Цаашид иргэдээс ирсэн санал, хүсэлтүүдийг холбогдох байгууллагуудын дарга нарт уламжлах асуудлыг албан бичгээр хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

санал өгсөн: 0