Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг орон нутагт тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Үндсэн хуулийн боловсрол олгох, үзэл санаа, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор “Монгол Улсын Шинэ Үндсэн хууль 31 жилд” хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.01.11/ нутгийн удирдлагын ордны хуралдааны танхимд зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт:







мөн Ховд аймгийн ЕБС-ийн ахлах ангийн 200 гаруй сурагч урилгаар оролцлоо.
“Монгол Улсын Шинэ Үндсэн хууль 31 жилд” хэлэлцүүлгээр өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээс, тухайн цаг үеийн онцлох ач холбогдол, өөрчлөлтүүд, нийгэм шилжилтийн үеийн нөхцөл байдал, гүйцэтгэх захиргааны байгууллагын тухай, Нутгийн өөрөө удирдах байгууллага төлөвшин хөгжсөн талаар болон Үндсэн хуулийн үзэл санаа, үзэл баримтлал зэрэг асуудлуудыг онцлон хэлэлцлээ.
Оролцогч хүүхдүүдийн тухайд энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангиа төгсөөд ЭЕШ-аа өгөх ахлах ангийн сурагчид оролцсон нь чухал ач холбогдолтой байлаа. Учир нь өнгөрсөн цаг хугацаанд Монгол улс хэрхэн Үндсэн хуулиа баталсан талаар зочин панелистуудын сонирхолтой яриа, түүхэн цаг үеийн дурсамжуудыг сонслоо.
Мөн хэлэлцүүлэгт оролцсон сурагчдаас хүний эрх, эрх чөлөө, үндсэн хуулийн өөрчлөлтийн ялгаа, ач холбогдол, хүн бүр өмчтэй болсон, хувьчлалын талаар, болон орлогын татвар, ажилгүйдэл, ажлын байрны тухай зэрэг олон асуултыг оролцогчдоос асууж байсан нь хэлэлцүүлгийг илүү сонирхолтой болгож байсан юм.
Хэлэлцүүлгийг 2023.01.11-ний 21:00 цагт орон нутгийн Ховд телевизийн эфирээр болон Ховд ТВ /HD/ цахим хуудсаар хүлээн авч үзээрэй.