Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Луус сум Луус сум

Соёлын үрийг хөдөөд хөгжүүлэх "Шинэ томилгоо"

2021-05-05

      Луус сумын Соёлын төвийн эрхлэгчийг түр орлон гүйцэтгэхээр Цэндсүхийн Дашмаа томилогдлоо. Ц.Дашмаа нь 2014 онд Соёл урлагийн их сургуулийг Жүжигчин мэргэжлээр төгссөн. Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн тетарт 7 жил жүжигчин, бүжигчнээр ажилласан̆ залуу уран бүтээлч.

      Тэрээр хөдөөд урлаг соёлын үрийг дэлгэрүүлэх, өв соёлоо хойч үедээ өвлүүлэх, хөдөө нутагт соёл түгээн Соёлын үйлчилгээг төв цэг болгох зорилго өвөрлөн ирсэн тухай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын удирдлагуудтай цөөн хором хүүрнэлээ. Соёл урлагийг хөгжүүлэх, хамт олныхоо ур чадварыг нэмэгдүүлж, зорилго хандлага сэтгэлгээнд суурилан, орон нутагтаа болон аймгийнхаа хөгжилд хувь нэмэрээ оруулан ажиллах итгэл дүүрэн байгаа тухай ярилцлаа.

       Сумын соёл урлагийн хөгжил цэцэглэлтэнд оруулах үйлс ажил нь үргэлж өөдрөг явахын ерөөл дэвшүүлж ажлын амжилт хүсье.

                                             ИТХ-ын ажлын алба

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

санал өгсөн: 0