Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Луус сум Луус сум

Сумын түүхэн замналаас

2021-04-22

                                      1.Сум байгуулагдсан нь:


           Дундговь аймгийн Луус сум анх хуучин Говь түшээ гүний харчин Дониддоржийн хошууны харчин өртөөний ардуудаар бүрэлдэн 1924 онд Засаг захиргааны зохион байгуулалт шинэчлэгдэхэд 1924 оны хавар нутгийн ардуудын хурал цуглааныг Үйзэн суваргын зоог гэдэг газар хийж Богд хан уулын аймгийн Луус сумыг таван тавин, 10 багийн зохион байгуулалттайгаар “Бодьсогийн аман ус” гэдэг газар эсгий гэр нэгтэй байгуулж, анхны даргаар Цэвэгжавын Шаравыг сонгожээ. 1942 онд Өмнөговь аймгаас Дундговь аймгийн харьяанд орж 10 багтай, 628 өрхтэй, 2700 хүн амтай, 85.8 мянган малтай томоохон сумын нэгэн болсон түүхтэй.
                                           

                                               2. Луус сум:


          Тус сум 320 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Улаанбаатараас 320 км, Мандалговиос 55 км-т оршдог.  Дундговь аймгийн Хулд, Эрдэнэдалай, Адаацаг, Сайнцагаан, Өлзийт сумдтай хиллэдэг.  Нутгийн ихэнх хэсгийг малын бэлчээр эзэлдэг, хойд тал нь тал хээр, урд тал нь хужир мараа элбэгтэй говь цөлөрхөг бүсэд хамаардаг.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

санал өгсөн: 0