Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Луус сум Луус сум

Мэндчилгээ

2018-02-14

                                         МЭНДЧИЛГЭЭ

            Луус нутгаар овголсон нутгийн зон олон  ард иргэд ээ

           Настан буурлууд аа

           Эрхэм хүндэт та бүгддээ айлчлан ирж буй  17 дугаар  жарны “Тийн унжлагат хэмээх “ Шороон нохой  жилийн халуун мэндийг хүргэн мэндчилье.

          Улиран одож буй Тахиа  жил нь  манай Луус нутагт маань  ээлээ өгсөн жил байлаа, тэнгэр хангай  хур бороогоо эрт хайрлаж мал сүрэг, малчин олон, ард иргэдийн  зоо нуруу тэнийсэн дэлгэр сайхан зун, намар  болж, өвөлтөй золгож өнтөй  сайхан өвөлжиж урин хавартай золголоо.

          Ажилсаг малч ард түмний минь уйгагуй хөдөлмөрийн үр шимээр мал сүрэг маань 173340 тоо толгойд хүрч өсөн урд оны малаа 29404. мянган толгойгоор буюу 120,8 хувиар  өсгөж, Шинээр 16 мянгат малчин төрөн гарсан байна,

           Засаг төрөөс ард иргэдийн маань хөдөлмөр зүтгэлийг өндөрөөр үнэлж Монгол Улсын Гавъяат малчин цолоор Наран багийн малчин МУМУ Дамбадаржаагийн Эрдэнэчулуун,МУГЖ цолоор Халтарын Цэрэнчимэд, Улсын аварга малчин цолоор Буянт багийн малчин Содномын Баатар,МАА –н эрдэм шинжилгээний хүрээлэнгийн профессор цолоор Суварга багийн малчин Даваагийн Бүдханд.Аймгийн аварга малчнаар Суварга багийн Д.Ганболд,Наран багийн О.Амгалан нар шагнагдлаа,мөн төрийн одон медиаль ,салбарын тэргүүнээр тодорхой тооны иргэд шагнагдаж ,шагналын хур буусан он жил байлаа.

Цаашдаа ч иргэдийнхээ хөдөлмөр зүтгэл,идэвхи санаачлагат тулгаварлан,их бүтээн байгуулалтыг өрөнүүлсөн он жилүүд байх болно гэдэгт итгэж байгаа.

Айлчилан ирж буй “Тийн унжлагат” хэмээх нохой жилдээ эрүүл энх байж ,ажил хөдөлмөр ашиг орлого нь арвин, аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүгд  сар шинэдээ сайхан шинэлцэгээгээрэй

 

                                         ИТХ-ын дарга Д.Энхбаатар      

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

санал өгсөн: 0