Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Дундговь аймгийн Луус сумын ИТХ

Луус сум Луус сум

Ховд аймгийн Үенч сумын Цагаан түнгэ багийн малчин Б.Бөхчулууны хотонд ихэр тугал мэндэлсэн байна

2017-04-27

Өнгөрсөн 3-р сарын сүүлчээр Ховд аймгийн Манхан сумын "Улаан хүрээ" багийн малчин Х.Нямсүрэнгийн хотонд  ингэ ихэрлэсэн бол Үенч сумын "Цагаан түнгэ" багийн малчин Д.Отгонбаярын хотонд таван ихэр ишиг мэндэлж малч эзэн, нутаг хошууныхныгаа баярлуулсан. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө буюу 4-р сарын 25 ны шөнө Үенч сумын "Цагаан түнгэ" багийн малчин Б.Бөхчулууны хотонд ихэр тугал мэндэлжээ. Малчин Б.Бөхчулууны ярьсанаар түүний хүүгийнх нь 7 настай үнээ нь 4 дэхь төрөлтөөрөө ийнхүү ихэр тугал төрүүлсэн байна. Ховд  аймаг энэ жил нийтдээ 1сая 337 мянга 556 хээлтэгч төллөх ёстой. Тэгвэл 2017 оны 4 дүгээр сарын 27-ны байдлаар 874 мянга 681 хээлтэгч төллөж, мал төллөлт-65,6% тай байна. Бойжиж буй төлийг төрөл тус бүрээр нь  авч үзвэл Ботго-2528, Унага-9016, Тугал-24999, Хурга-374,401, Ишиг-450,157 нийт  861,101 төл бойжиж, төл бойжилт 98,4% -тай байна.


Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

санал өгсөн: 0